Мэдээ мэдээлэл
Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, түүний 2016-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээний хийх төсөл хэрэгжиж эхэллээ.
22/12/2020
Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, түүний 2016-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээний хийх төсөл хэрэгжиж эхэллээ.
a:3:{s:10:"short_desc";s:784:"IRIM судалгааны хүрээлэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны захиалга, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан (НҮБХАС), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (ТХАХТББ), түүний 2016-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж гүйцэтгэхээр боллоо. ";s:5:"image";s:16:"@ocirccg (1).jpg";s:4:"desc";s:3464:"

IRIM судалгааны хүрээлэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны захиалга, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан (НҮБХАС), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр  Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (ТХАХТББ), түүний 2016-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж гүйцэтгэхээр боллоо. Үнэлгээний хүрээнд дараах гол зорилтуудыг тавин ажиллаж байна:

  1. ТХАХТББ, түүний хүрээнд 2018-2020 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн нийцтэй байдал, уялдаатай байдал, үр дүн, үр ашиг, үр нөлөө, тогтвортой байдлыг үнэлэх.
  2. Үнэлгээнээс гарсан үр дүн, сургамжуудыг нэгтгэн дүгнэж, цаашид бодлогын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр бодлогын санал, зөвлөмж гаргах.
  3. ТХАХТББ-ын шинээр батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, удирдлагын тухай хууль (ХБТУТХ), Алсын хараа 2050 бодлогын баримт бичиг, КОВИД-19 цар тахалтай холбогдуулан засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаатай холбогдох уялдаа холбоог хянах (шаардлагатай тохиолдолд бодлогын өөрчлөлтийн талаар санал оруулах)  

Үнэлгээний ажлын хүрээнд тоон (шалгах хуудас, статистикийн болон бусад холбогдох хоёрдогч мэдээлэлд дүн шинжилгээ хийх) болон чанарын (барим бичгийн судалгаа, ярилцлага, кейс судалгаа) судалгааны аргуудыг ашиглах ба мэдээлэл цуглуулалтад бодлого боловсруулагч, бодлого хэрэгжүүлэгч, бодлогоос үр шим хүртэгчид гэсэн гурван үндсэн бүлгийн оролцогчдыг хамруулна.

Үнэлгээний багийн зүгээс уг ажлын үр дүн нь ТХАХТББ-ын хэрэгжилт, үр дүнг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

";}