IRIM Судалгааны хүрээлэн жил бүрийн 12 дугаар сард Ерөнхийлөгчийнхөө нэрэмжит “Жилийн хүлээн авалт” арга хэмжээг зохион байгуулж, жилийн үйл ажиллагааны үр дүнгээ хөгжлийн түнш байгууллагуудтай хуваалцдаг билээ. Ковид-19 цар тахлын улмаас энэ оны арга хэмжээ маань цуцлагдаж, цахим хэлбэрээр та бүхэнтэйгээ мэндчилж байна.
2020 он хэдий сорилттой амаргүй жил болж шувтарч буй ч, манай байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, олон улсын байгууллага, төрийн байгууллагуудыг хараат бус, бодит нотолгоо, мэдээллээр хангах замаар хөгжлийн шийдвэр гаргалтыг илүү оновчтой, хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулж ажиллалаа. Түүнчлэн дотоод үйл ажиллагааны хувьд, хөл хорионы нөхцөл байдалд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран үр дүнтэй хамтран ажиллаж, ажил амьдралын тэнцвэртээ ахиц гаргасан, суралцсан жил боллоо.
Бидний үнэт зүйл, мэргэжлийн ур чадварт итгэл хүлээлгэсэн харилцагч байгууллагууд, хамтран ажилласан судлаачид, зөвлөхүүд, бидний судалгаанд оролцож үнэтэй санал бодлоо хуваалцдаг Монгол улсын өнцөг булан бүрд суугаа иргэд, олон нийтдээ шинэ оны мэнд дэвшүүлье.
#ЖилийнХүлээнАвалт #MerryChristmas #ШинэЖилийнМэндХүргэе
";}