Мэдээ мэдээлэл
“Амьсгалах эрх” төслийн хэрэгжилт, үр дүнд үнэлгээ хийх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
06/01/2021
“Амьсгалах эрх” төслийн хэрэгжилт, үр дүнд үнэлгээ хийх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
a:3:{s:10:"short_desc";s:489:"IRIM судалгааны хүрээлэн нь Чехийн Пийпл Ин Нийд ТББ-ын захиалгаар тус байгууллагын Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Амьсгалах Эрх” төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийх төслийг 2020 оны 2 сараас 7 сар хүртэлх хугацаанд амжилттайгаар хэрэгжүүлж дуусаад байна. ";s:5:"image";s:17:"R2B-cover (2).png";s:4:"desc";s:6418:"

IRIM судалгааны хүрээлэн нь Чехийн Пийпл Ин Нийд ТББ-ын захиалгаар тус байгууллагын Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Амьсгалах Эрх” төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийх төслийг 2020 оны 2 сараас 7 сар хүртэлх хугацаанд амжилттайгаар хэрэгжүүлж дуусаад байна.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хот болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох зорилготойгоор хэрэгжсэн “Амьсгалах Эрх” төслийн хэрэгжилтийг үнэлж үнэлгээний үр дүнд үндэслэн төслийн сайжруулах санал зөвлөмж боловсруулах үндсэн зорилготойгоор хэрэгжсэн.

Үнэлгээний хүрээнд “Амьсгалах Эрх” төсөл үндсэн зорилго зорилтдоо хүрсэн эсэх, төслийн урт хугацааны нөлөөлөл, төслийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, авсан арга хэмжээний хэрэгжилт, оролцогч талуудын оролцооны түвшин зэргийг үнэлж төслийн чанар, нөлөөллийг сайжруулах, цаашид авах арга хэмжээ зэргийг тусгасан санал зөвлөмж боловсруулав.

Үнэлгээг төслийн логик хүрээ болон ОУ-ын эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хөгжлийн тусламжийн хорооны боловсруулсан (OECD-DAC) үнэлгээний зурагт харуулсан таван шалгуур үзүүлэлтэд тулгуурлан гүйцэтгэсэн. 

Үнэлгээний үр дүнгээр төслийн үр дүнг үнэлэх нийт 20 шалгуур үзүүлэлтээс 11 нь “биелсэн”, 8 шалгуур үзүүлэлт “биелсэн хэдий ч цаашид сайжруулалт шаардлагатай”, нэг шалгуур үзүүлэлт “үнэлэх боломжгүй” гэж дүгнэгдлээ.

Төлөвлөгөөний дагуу иргэдийн оролцоонд тулгуурласан фокус бүлгийн ярилцлага хийх, өрхөөр зочлон судалгаа авах байдлаар мэдээлэл цуглуулах байсан ч COVID-19 цар тахалтай холбоотойгоор мэдээлэл цуглуулах аргыг захиалагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчилсөн. Ингэхдээ Улаанбаатар хотын 6 дүүрэг болон Архангай аймгаас түүвэрлэлт хийн нийт 141 төслийн үйл ажиллагаанд хамрагдсан иргэдээс утсаар асуумж судалгаа, нийт 30 төслийн оролцогч талуудтай гүнзгийрүүлсэн ганцаарчилсан ярилцлага хийх замаар мэдээлэл цуглууллаа.

Үнэлгээг амжилттай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Пийпл Ин Нийд ТББ-ын “Амьсгалах эрх” төслийн баг болон судалгаанд оролцсон бүх оролцогчдод үнэлгээний багийн зүгээс талархал илэрхийлье. Үнэлгээний үр дүнд үндэслэн боловсруулсан санал зөвлөмж “Амьсгалах эрх” төслийн цаашдын үйл ажиллагаа, өргөжилтөд эерэг өөрчлөлт авчирна гэж бид найдаж байна.

 

Төслийн үнэлгээнээс онцлох гол үр дүнгүүд:

Та бүхнийг Пийпл Ин Нийд олон улсын байгууллагын суурилуулсан төхөөрөмжүүдийн мэдээ гардаг агаарын чанарын индексийн "Air Visual" аппликэйшн хэрэглэхийг уриалж байна. 

Мөн Амьсгалах Эрх төслийн хүрээнд бүтээгдсэн Breathe Mongolia вэбсайтаас (https://breathemongolia.org/) агаарын чанартай холбоотой төрөл бүрийн мэдээллийг та бүхэн авч болно. 

";}