IRIM судалгааны хүрээлэн нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр БОАЖЯ, GIZ хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн Амьжиргааг дэмжих бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Нийгэм-эдийн засгийн шинжилгээ ба суурь судалгаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Судалгаагаар бид төслийн зорилтот орон нутгийн амьжиргааны өнөөгийн түвшин, тэдгээрийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр, тулгамдаж буй асуудлыг сум болон өрхийн түвшинд тус тус тодорхойлохоор зорьж байна.
Судалгааны мэдээлэл цуглуулалтад Баруун бүсийн Баян-Өлгий, Завхан, Ховд болон Увс аймгийн 23 сумыг хамарсан SPACES төслийн зорилтот 10 тусгай хамгаалалтай газар нутаг, орчны бүсэд амьдарч буй хүн амын нийгэм, эдийн засгийн суурь судалгааг хийж гүйцэтгэх юм.
#Нийгэм_Эдийн_Засгийн_Шинжилгээ #Суурь_Судалгаа #SPACES_Төсөл
";}