Мэдээ мэдээлэл
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЦАХИМ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЧАНАРЫН СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
17/11/2021
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЦАХИМ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЧАНАРЫН СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
a:3:{s:10:"short_desc";s:417:"НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх Хурдасгуур Лаборатор нэгжийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Зорилтот бүлгийн иргэдийн цахим мэдлэг, ур чадварыг үнэлэх чанарын судалгаа”-г 2021 оны 5-8 дугаар сарын хооронд гүйцэтгэлээ. ";s:5:"image";s:28:"MicrosoftTeams-image (1).png";s:4:"desc";s:2944:"

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЦАХИМ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЧАНАРЫН СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх Хурдасгуур Лаборатор нэгжийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Зорилтот бүлгийн иргэдийн цахим мэдлэг, ур чадварыг үнэлэх чанарын судалгаа”-г 2021 оны 5-8 дугаар сарын хооронд гүйцэтгэлээ. Судалгаанд амжиргааны түвшин доогуур, шилжин суурьшигч иргэд, алслагдсан бүсэд амьдарч буй иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн таван бүлгийн иргэдийг хамруулсан.

Судалгаагаар иргэдийн цахимаар мэдээлэл олж авах, бусадтай харилцах, хамтран ажиллах, цахим контент бүтээх, аюулгүй байдлаа хамгаалах, асуудлыг шийдвэрлэх ур чадваруудыг үнэлэхэд зорилтот бүлгийн иргэдээс ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим мэдлэг, ур чадвар хамгийн сул байна.

Эдгээр бүлгийн иргэдэд цахим ур чадвараа сайжруулах урьдач нөхцөл хязгаарлагдмал байсан бөгөөд судалгаанд оролцогчдын дунд товчлууртай гар утасны хэрэглээ өндөр хэвээр, 70% нь интернэтэд холбогдоогүй, 80% хувь нь гэртээ компьютергүй байна. Энэхүү хязгаарлагдмал нөхцөл нь ялангуяа зайнаас ажиллаж, суралцаж буй цар тахлын энэ цаг үед үед хүмүүсийн ажил хөдөлмөр, хичээл сурлагад нь сөргөөр нөлөөлж байв.

Судалгааны үр дүнг хүйсээр нь харьцуулвал эмэгтэйчүүд нийгмийн сүлжээнд илүү идэвхитэй ч эрэгтэйчүүдтэй харьцуулбал цахим хөгжилд итгэх итгэл бага байна.

Судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй дараах холбоосоор танилцах боломжтой.

Qualitative Assessment of Digital Access and Skills of Vulnerable groups | UNDP in Mongolia

";}