Мэдээ мэдээлэл
Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр IRIM зөвлөх үйлчилгээний ажил эхлүүллээ
26/08/2024
Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр IRIM зөвлөх үйлчилгээний ажил эхлүүллээ

Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чиглэлд хөдөөгийн охид эмэгтэйчүүдийг чадавхжуулна

Цөлжилт, үер, ган, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн сорилтууд нь малчид, тариаланчдын амьжиргаанд шууд нөлөө үзүүлж, тэр дундаа хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн цалин хөлсгүй хөдөлмөрийг улам нэмэгдүүлснээр тэднийг эдийн засгийн хувьд улам эмзэг болгож байдаг. Уг нөлөөллийг бууруулахын тулд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй арга барилд сургах, чадавхжуулах зорилготой АХБ-ны санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төсөл Монгол Улсад хэрэгжиж эхлээд байна.

Уг төслийг АХБ-ны санхүүжилтээр Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба хэрэгжүүлж буй бөгөөд ИРИМ судалгааны хүрээлэнгийн баг уг төслийн жендэр ба ХШҮ-ний зөвлөх багаар техникийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эхэллээ.

Төсөл нь 2026 оныг дуустал хэрэгжих ба IRIM судалгааны хүрээлэн:

  • Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлого, хөтөлбөрүүдэд жендэрийн тэгш байдлыг тусгах дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах
  • Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн тэсвэртэй байдал, жендэрийн тэгш байдлыг дэмжихэд талуудын оролцоог идэвхжүүлсэн сургалт, семинар, олон улсын хурал зохион байгуулах
  • Орон нутгийн түвшинд зорилтот аймгуудын төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхжуулах ажлуудыг 2026 оныг дуустал үе шаттайгаар хэрэгжүүлнэ.