Мэдээ мэдээлэл
Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгааны ажлыг зохион байгуулж дууслаа
16/10/2015
Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгааны ажлыг зохион байгуулж дууслаа
a:3:{s:10:"short_desc";s:757:"IRIM Судалгааны хүрээлэн нь МУЗГ-аас Азийн Хөгжлийн Банктай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд ХАХНХЯам (хуучнаар НХХЯ)-ны дэргэд байгуулагдсан Хүнс тэжээл нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн захиалгаар “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшин тогтоох зөвлөх үйлчилгээ”-г Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад 2011 оны 12 сараас 2012 оны 12 сарын хооронд амжилттай хэрэгжүүлж дууслаа.";s:5:"image";s:7:"ani.jpg";s:4:"desc";s:4120:"

IRIM Судалгааны хүрээлэн нь МУЗГ-аас Азийн Хөгжлийн Банктай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд ХАХНХЯам (хуучнаар НХХЯ)-ны дэргэд байгуулагдсан Хүнс тэжээл нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн захиалгаар “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшин тогтоох зөвлөх үйлчилгээ”-г Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад 2011 оны 12 сараас 2012 оны 12 сарын хооронд амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Тус ажлын зорилго нь дээрх аймгуудын өрхийн гишүүдээс орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшинг илүү нарийн тооцох мэдээлэл цуглуулах бөгөөд тэрхүү мэдээлэл нь нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ шаардлагатай өрхийг тодорхойлох, Монгол улсын нийгмийн халамжийн салбарт хийгдэх шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ашиглах мэдээллийн санг бий болгох явдал юм. 

Өрхийн амжиргааны түвшинг тооцдог Орлогыг орлуулан тооцох (Proxy means test) арга нь мал аж ахуй болон албан бус сектороос өрхийн орлого нь хамаармал байдаг манай орны хувьд хамгийн тохиромжтой, олон улсад ашиглагддаг арга юм. 

Өмнө нь манай оронд ийм өргөн цар хүрээтэй, улсын хэмжээг хамарсан нилэнхүй судалгаа Хүн Ам Орон Сууцны тооллогыг эс тооцвол хийгдээгүй байсан юм. Уг судалгааны мэдээлэл нь бусад төрлийн бүртгэл судалгаанаас эрс ялгаатай, бүх өрхүүдийн бодит амьдралд судлаачид зочилж, нүдээр танилцан, нэгдсэн стандартын дагуу мэдээлэл нь цуглуулснаараа мэдээллийн найдвартай эх үүсвэр болж байгаа юм.

Зөвлөх байгууллага нь судалгааны ажлын үр дүнд Сүхбаатар аймгийн 13262 өрх, Говьсүмбэр аймгийн 2902, Дорноговь аймгийн 12484 өрхийг нилэнхүй хамруулж, өрхийн амжиргааны мэдээллийн санг бий болгосон. Уг ажлыг гүйцэтгэх хүрээнд зөвлөх байгууллага нь удирдах ажилтнууд, менежерүүд, тоологчид нийлсэн нийт 70 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр өндөр зохион байгуулалттайгаар ажиллалаа. 

Цас зуд, үер ус, ган гачиг гээд цаг уурын хүчин зүйлээс хамааран алслагдсан сум суурингуудад хүрч чадахгүй байх, эргэн дахин зочлох зэргээр цаг хугацаа, хөрөнгө хүч, тэсвэр тэвчээр шаардсан хүнд нөхцөлд нэгдсэн нэг зорилгын дор бүтэн жилийн хугацаанд хамтран ажилласан нийт менежер, багийн ахлагч, тоологч, операторууд, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ард иргэд, орон нутгийн удирдлагуудад амжилт хүсье. 

";}