Мэдээ мэдээлэл
IRIM судалгааны хүрээлэн Австралийн Гриффитийн Их сургуультай хамтран чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
13/09/2017
IRIM судалгааны хүрээлэн Австралийн Гриффитийн Их сургуультай хамтран чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
a:3:{s:10:"short_desc";s:1022:"IRIM судалгааны хүрээлэн нь нийгмийн олон салбарт төвлөрч ажилладагийн нэг нь уул уурхай болон байгаль орчны засаглал, тогтвортой хөгжлийн асуудал билээ. Энэ хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь судалгаа, зөвлөх үйлчилгээ чадавхиа бэхжүүлж, нийгмийн эерэг үр нөлөөг бий болгох эрхэм зорилгын хүрээнд Австралийн Гриффитийн Их сургуультай (Griffith University) хамтран Австралийн Засгийн газрын тэтгэлэгт шалгарч “Судалгаа ба оролцоог хангах замаар Монголын Уул уурхайн салбарт үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх” чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. ";s:5:"image";s:12:"griffith.jpg";s:4:"desc";s:3878:"

IRIM судалгааны хүрээлэн нь нийгмийн олон салбарт төвлөрч ажилладагийн нэг нь уул уурхай болон байгаль орчны засаглал, тогтвортой хөгжлийн асуудал билээ. Энэ хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь судалгаа, зөвлөх үйлчилгээ чадавхиа бэхжүүлж, нийгмийн эерэг үр нөлөөг бий болгох эрхэм зорилгын хүрээнд Австралийн Гриффитийн Их сургуультай (Griffith University) хамтран Австралийн Засгийн газрын тэтгэлэгт шалгарч “Судалгаа ба оролцоог хангах замаар Монголын Уул уурхайн салбарт үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх” чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. 

Хөтөлбөрийн гол зорилго нь тогтвортой хөгжилд чиглэсэн Австралийн сайн туршалгыг судлах замаар уул уурхайн салбарын сайн засаглалыг бэхжүүлж, Монгол улсын уул уурхайн салбараас хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оролцоог хангасан эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн засаглал, уул уурхайн салбарын ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах гэх мэт чиглэлээр хамтарсан судалгааг хэрэгжүүлэх замаар зочин судлаачдад энэ салбаруудад мэргэших боломжийг олгох юм.

Хөтөлбөрийн хүрээнд зочин судлаачид болох Ц. Батсугар, Н. Минжирмаа, Т. Элбэрэл нар Уул уурхайн засаглалын чиглэлээр судалгааны ур чадвараа дээшлүүлж, тус бүрийн сонгосон сэдвээр судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл бэлтгэн хэвлүүлэх юм. Мөн зочин судлаачид маань хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлагыг хуваалцах арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулна.

Хөтөлбөрийн сүүлийн шат нь 2017 оны 12 сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд зочин судлаачид эрдэм шинжилгээний өгүүллээ Монголын уул уурхайн салбарийн төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх юм. Уг хэлэлцүүлэгт Авсралийн Гриффит их сургуулийн хөтөлбөрийн удирдагч доктор Тапан Саркер хүрэлцэн ирж оролцоно.

Энэ дашрамд дурдахад Гриффитийн Их сургууль нь 130 гаруй орны 50000 гаруй оюутантай, 4000 гаруй багш, ажилчид бүхий Дэлхийн шилдэг 200 сургуульд багтдаг Австралийн тэргүүний их дээд сургуулиудын нэг билээ.

";}