Дамбын Ганбат нь Улаанбаатар дахь Улс Төрийн Боловcролын Академийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд тус академи нь хот болон хөдөөд сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, төрийн бус, сургалт судалгааны хүрээлэн юм. Үйл ажиллагаагаа ардчиллын үнэт зүйлсүүд болох хүний эрх, эрх чөлөө, хуульт ёс, нийгэмд гүйцэтгэх хувь хүний үүрэг болон ардчилсан сонгууль зэргийгтөлөвшүүлэхэд чиглүүлэн, эдгээр салбаруудад гол хувь нэмрээ оруулан ажиллаж байна.1999-2010 оны хооронд тэрээр тус академийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байжээ. Доктор Ганбат нь 2009-2017 онуудадМонгол Улсын Ерөнхийлөгчийн судалгааны зөвлөхөөр, мөн Монголын Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн даргаар тус, тус ажилласан байна. 2017 оны 5 сараас тэрбээр ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайдаар ажиллаж байна. Д. Ганбат нь 2002 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академиас докторын зэргээ (Ph.D) хүртсэн. 2002 оноос одоог хүртэл, тэрээр Азийн Барометрийн Судалгааны (AБС)бүсийн ажлын хэсэгт Монголын талыг төлөөлсөн гишүүнээр ажиллаж байна. Түүний удирдлага дор АБС нь Монгол улсад 4 удаа хийгдээд байна. Мөн 1996-1999 онуудад Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх Гадаад Тусламжыг Зохицуулах нэгжийн експертээр мөн ажиллаж байжээ. 2009-2015 онуудад Монголын Үндэсний Радио, Телевизийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2014-2016 онуудад Монгол Улсын Гадаад Хэргийн яамны дэргэдэх Сайдын Зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ. Доктор Д. Ганбат нь ардчилал, түүний үйл явц, ардчиллын болон авторитари дэглэмийн үнэт зүйлсүүд, сонгууль, улс төрийн намын хөгжил, Монгол Улсын Аюулгүй байдал, Гадаад бодлого зэрэг өргөн хүрээнийсэдвүүдээр, олон тооны өгүүллүүдийг холбогдох ном, гарын авлага, сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байна. Тэдгээрээс дурдвал, Зүүн Ази дахь Ардчиллын Рутледжийн гарын авлага (Tun-jen Cheng, Yun-han Chu, 2018),Зүүн болон Зүүн Өмнөд Ази дахь ардчилсан иргэний эрх болон залуучууд: Азийн Барометрийн Судалгаагаар улс төрийн хандлагыг судлах нь(UNDP Press, 2014),Ардчилал болон түүний үр нөлөө. Монголын кейс (Шинэ Толь сэтгүүл), Зүүн Азичууд Ардчиллыг хэрхэн хардаг вэ. Монгол дахь олон нийт болон ардчилсан улс төрийн үзэл бодол(Columbia University Press), Ардчилсан Засаглалын Шалгуур Үзүүлэлт(UNDP-Government of Mongolia),Ардчиллын унших бичиг (Academy of Political Education. Ulaanbaatar 2006), Ардилсан засаглал болон Нээлттэй нийгмийн тайлбар толь (Open Society Forum-UNDP).
Taфaн Саркер (PhD, Австралийн Үндэсний Их сургууль) нь Австралийн Брисбан дахь Гриффит Бизнесийн Сургуулийн Олон улсын бизнес болон Ази тив судлалын факультетын ахлах багш/илтгэгч мөн тус их сургуулийн Тогтвортой үйлдвэрлэлийн Гриффит төвийн захирал юм.Тафан Саркер нь олон улсын иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага, их сургууль, үйлдвэрлэлийн салбар зэрэг олон салбар, газруудад судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, заан зөвлөх, багшлах чиглэлээр 20-д жил ажилласан туршлагатай. Тодруулбал,BHP Billiton, Rio Tinto, Mahindra and Mahindra Ltd (Энэтхэг) and Sinarmas Forestry (Индонез) зэрэг тэргүүлэх компаниудад төслийн менежер болон зөвлөх, Гриффит их сургуульд орохоосоо өмнө Куинсландын их сургуульд Уул уурхайн нийгмийн хариуцлагын төвийн судлаач, түүнчлэн Байгаль орчин, хөгжлийн манлайлал (LEAD) хөтөлбөрийн зохицуулагч, Харвардын Их Сургуулийн Татвар, Санхүүгийн Бодлогын Судалгааны Төвд зочин судлаач, Дэлхийн Банкны эрдэмтэн, ОУВС-ийн Төсвийн асуудал хариуцсан хэлтсийн богино хугацааны зөвлөх зэргийг дурдаж болно. Доктор Саркер нь тогтвортой өсөлт, бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага, татварын бодлого, байгалийн нөөцийн улс төрийн эдийн засаг зэрэг чиглэлээр олон арван бүтээл нийтлүүлсэн. Доктор Саркер нь тогтвортой өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн улс төрийн эдийн засаг чиглэлээр 3 ном, 25-аад сэтгүүлийн өгүүллүүд зохиогч / хамтран зохиогчоор ажилласан. Түүний хамгийн сүүлийн үеийн ном нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх, шинэ эрчим хүчний эдийн засагт шилжихэд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох, эдийн засгийн янз бүрийн салбаруудын шийдлийг олохын тулд ирээдүйд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг рүү шилжүүлэх боломжийг судлах бүхий “Pathways to a Sustainable Economy: Bridging the Gap between Paris Climate Change Commitments and Net Zero Emissions” (Springer, 2017) нэртэй бичсэн байна.
Доктор Саркерийн судалгааны бүтээлүүд нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж байсан бөгөөд үүнээс дурдвал, Азийн Бизнесийн Этикийн Сэтгүүл, Эдийн засгийн моделлинг, Австралийн Татварын Форум, Компанийн Нийгмийн Хариуцлагын Олон улсын сэтгүүл, болон Ази Номхон далайн Хөгжлийн сэтгүүл зэргийг нэрлэж болно.
Стивин Фиш нь Беркли дэхь Калифорниа Их сургуулийн Улс төр ухааны профессор бөгөөд тэрээр Станфордын Их сургуулийн Улс төрийн ухааны докторын зэрэгтэй. Тэрээр баклаврын болоод төгсөлтийн дараах ангийн оюутнуудад харьцуулсан улс төр судлал, нийгмийн онолын суурь,тогтолцооны өөрчлөлт болон ардчилал, болон Евроазийн улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг хичээлүүдийг заадаг. Стивин Фишийн судалгааны сонирхолд улс төрийн тогтолцоо болон тогтолцооны өөрчлөлт, нийгмийн хөдөлгөөн, улс төрийн намууд, үндсэн хуульт систем болон үндэсний хууль тогтоох байгууллага, түүнчлэн шашны социологи зэрэг сэдвүүд багтдаг. Тэрээр Евроази, Зүүн Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад судалгааны арвин туршлагатай, түүнчлэн Баруун Европ, Зүүн Ази болон Латин Америкт судалгааны ажлууд хийж байсан туршлагатай. Тэрээр АНУ-ын Засгийн газрын байгууллагууд, тухайлбал Мужийн захиргаа болон холбооны агентлагуудад зөвлөхөөр, Ардчилалд хуулиар Европын Комисс (Венецийн Комисс ) болон е-Парламент зэрэг төрөл бүрийн, олон улсын байгууллагуудад мөн зөвлөхөөр ажиллаж байна. Мөн түүнчлэн,Al-Jazeera English, ССТV, CNN International, CNBC, BBC, KGO TV San Francisco, KTVU TV Oakland, and KRON TV San Franciscoзэрэг хэвлэлмэдээллийн хэрэгслүүдэдтоймчоор ажиллаж байна.
Түүний зарим ном, өгүүллээс дурдвал: Indonesia: Democracy despite Scarcity (Journal of Democracy),Fighting Reversion: Strong Legislatures as the Key to Bolstering Democracy (in: Nathan J. Brown, ed., The Dynamics of Democratization: Dictatorship, Development, and Diffusion, Baltimore: Johns Hopkins University Press), Failed Democratization (in: Christian W. Haerpfer, Patrick Bernhagen, Ronald F. Inglehart, and Christian Welzel, eds., Democratization, New York: Oxford University Press), Democratization and Economic Liberalization in the Postcommunist World (Comparative Political Studies), The Inner Asian Anomaly: Mongolia’s Democratization in Comparative Perspective (Communist and Post-Communist Studies), Mongolia: Democracy without Prerequisites (Journal of Democracy).
";}