Мэдээ мэдээлэл
IRIM-10 ЖИЛД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛД ОРУУЛСАН БИДНИЙ ХУВЬ НЭМЭР БА ОНЦЛОХ ТӨСЛҮҮД (2008-2018)
02/04/2018
IRIM-10 ЖИЛД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛД ОРУУЛСАН БИДНИЙ ХУВЬ НЭМЭР БА ОНЦЛОХ ТӨСЛҮҮД (2008-2018)
a:3:{s:10:"short_desc";s:312:" IRIM Судалгааны Хүрээлэн ХБИ-дэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, нийгмийн үйл ажиллагаанд тэгш, хүртээмжтэй оролцоход нь өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. ";s:5:"image";s:9:"2 (1).jpg";s:4:"desc";s:2761:"

Монгол улсын нийт хүн амын 4 орчим хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ) эзэлдэг ба тэдний цөөн хувь нь боловсролд хамрагдаж, хөдөлмөр эрхэлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байна.

Манай оронд хөгжлийн бэрхшээлийн талаар нэгдмэл ойлголт, нэр томьёо байхгүй, салбар хоорондын бүртгэл, судалгаа зөрүүтэй, уялдаа муутай, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт сул, бодлого хөтөлбөрүүд үр нөлөө муу байна.

IRIM Судалгааны Хүрээлэн ХБИ-дэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, нийгмийн үйл ажиллагаанд тэгш, хүртээмжтэй оролцоход нь өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор дараах төслүүдийг хэрэгжүүлээд байна. Үүнд:

  • ХБИ-ийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого хөтөлбөрийн үнэлгээ. 2016 он

Яамны захиалгаар гүйцэтгэсэн тус төслийн хүрээнд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэх боломж, бэрхшээлийг судалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулж холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй. 2016-2017 он

ДЗМОУБ-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловчрох эрхийг хангах, боловсролд тэгш хамруулах үйл ажиллагаа болон хүүхдийн бэрхшээлийг ЕБС-д түвшинд илрүүлэх, таних аргачлалыг боловсруулан туршлаа.

";}