Мэдээ мэдээлэл
“Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг чанарын аргаар судлах нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ
16/05/2019
“Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг чанарын аргаар судлах нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:358:"Төслийн хүрээнд улс төр, эдийн засгийн шинжилгээ хийх, ИНБ-ын өнөөгийн нөхцөл байдлыг чанарын аргаар судлан дүгнэх /зорилтот бүлгээс ФБЯ авах/, олон улсын харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэх юм. ";s:5:"image";s:21:"Civil-society-web.jpg";s:4:"desc";s:2929:"

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хүний ​​эрхийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлтэд тэргүүлэх ач холбогдол өгөн ажиллаж байна. Монгол улс нь цаазаар авах ялыг халах, гэмт хэрэг, эрүүгийн хууль болон бусад хүүхэд, өндөр настангуудын эрхийг хамгаалах хуулийг шинэчлэх түүнчлэн хүчирхийлэл болон хүний наймааны эсрэг; ил тод, хариуцлагатай байдал, шүүхийн бие даасан байдал; болон авилгатай тэмцэхээр чиглэн ажиллаж байна.

Эрх зүйн шинэчлэлтийн төлөвлөгөөний дагуу Хууль зүйн яам олон тооны хууль, холбогдох баримт бичгүүдийг боловсруулж байгаа бөгөөд үүний нэг нь ‘Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль’-ийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэг болон парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна.  

Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-ээс Монголын ТББ-уудын бие даасан, тогтвортой байдал, эрх чөлөөг дэмжихээр одоогийн ТББ-ын хуулийн эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах эсвэл шинэ хуулийн төсөл боловсруулах талаар санаачлага гарган хөтөлбөр хэрэгжүүлж байна.

IRIM Судалгааны Хүрээлэн нь БНОУХ -ны захиалгаар ‘Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль’-ийн төслийг нарийвчлан судалж, хууль батлагдсанаар ИНБ-уудад, цаашлаад нийгэмд гарч болох сөрөг үр дагавар, эрсдэлүүдийг илрүүлэх зорилготой чанарын судалгаа хийж гүйцэтгэх төслийн хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд улс төр, эдийн засгийн шинжилгээ хийх, ИНБ-ын өнөөгийн нөхцөл байдлыг чанарын аргаар судлан дүгнэх /зорилтот бүлгээс ФБЯ авах/, олон улсын харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэх юм.

";}