Мэдээ мэдээлэл
“ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НЬ” СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
09/03/2020
“ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НЬ” СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
a:3:{s:10:"short_desc";s:556:"IRIM судалгааны хүрээлэн Азийн Хөгжлийн Банк (АХБ), Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд “Тэгш хамруулах боловсролыг дэмжих нь” сэдэвт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж дууслаа.";s:5:"image";s:13:"Cover-Mon.PNG";s:4:"desc";s:7902:"

IRIM судалгааны хүрээлэн Азийн Хөгжлийн Банк (АХБ), Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд “Тэгш хамруулах боловсролыг дэмжих нь” сэдэвт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж дууслаа.

Судалгаа нь АХБ-ны төслийн зорилтот орон нутагт амьдарч буй 2-17 насны үйлдлийн чадварын хүндрэлтэй (children with functional difficulty) буюу хөгжлийн бэрхшээлтэй байх өндөр эрсдэлтэй хүүхдүүдийг илрүүлэн, тэдгээр хүүхдүүдийн боловсролын тусгай хэрэгцээг хангахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодруулж, сургалтын үйл ажиллагааг сайжруулах санал зөвлөмжийг боловсруулах зорилготой хэрэгжсэн.  

Судалгаанд ашигласан аргазүйн хувьд, хүүхдийн үйлдлийн чадварын бэрхшээлийг илрүүлэх Олон улсын Вашингтон бүлгийн “Хүүхдийн үйлдлийн чадвар” (Child Functioning Module) модулийг ашигласан. Вашингтон бүлгийн аргачлалын хүрээнд авч үздэг үйлдлийн чадварууд нь хүртээмжгүй орчин нөхцөлд хүүхдийн нийгмийн оролцоонд шууд нөлөөлөхүйц өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг суурь үйлдлийн чадварууд юм. Үйлдлийн чадварын хүндрэлтэй болох нь илэрсэн хүүхдийн боловсролын тусгай хэрэгцээг тодруулахдаа тэгш хамруулах боловсролын чиглэлээр олон улс оронд онол аргазүйн гол эх сурвалж болж буй Мель Аинсков, Тони Бүүт нарын “Тэгш хамруулах боловсролын индекс”-г ашиглалаа.

Судалгааны тоон мэдээлэл цуглуулалт АХБ-ны төслийн зорилтот цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойргийн засаг захиргааны нэгжүүдэд явагдсан. Үүнд:

  1. Дархан-Уул аймгийн Дархан сум,
  2. Ховд аймгийн Жаргалант сум,
  3. Дундговь аймгийн Мандалговь сум ,
  4. Хөвсгөл аймгийн Цагааннуур сум,
  5. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нийт 9 байршил (баг, хороо)-д зохион байгуулагдав.

Үүн дээр нэмэлтээр, соёлын цөөнх, алслагдмал орон нутгийн иргэд, малчин өрх зэрэг судалгаанд дуу хоолой нь бага тусах магадлалтай бүлгүүдийг тэгш хамруулах зорилгоор Баян-Өлгий, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод аймгийн 8 сумын иргэдийг судалгаанд хамруулав. 

Эхний шатанд дээр дурдсан орон нутагт байрлах 5296 өрхийн 2-17 насны 9,555 хүүхдийн хэмжээнд  илрүүлэх үнэлгээг зохион байгуулахад судалгаанд оролцсон нийт  хүүхдийн 9,1 хувь нь ямар нэгэн үйлдлийн чадварынхаа хувьд хүндрэлтэй болох нь илэрсэн. Үйлдлийн чадварын төрлөөр авч үзвэл:

  • 2-5 насны хүүхдүүдийн хувьд  илүү зан авираа удирдах, бусадтай харилцах, суралцах, тоглох зэрэг үйлдлийн чадваруудын хувьд хүндрэлтэй байгаа бол
  • 6-17 насны хүүхдүүдийн хувьд сэтгэл түгших, сэтгэл гутрах шинжүүд хамгийн өндөр илэрсэн.

Хүүхдийн нас нэмэгдэх хэрээр харах, алхах болон сэтгэл түгших, гутрах шинжүүд нэмэгдэж байгаа тул дээрх үйлдлийн чадварын хүндрэлтэй хүүхдүүдэд чиглэсэн боловсролын дэмжлэг, оновчтой бодлого, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болох нь судалгааны үр дүнд харагдсан.

Үйлдлийн чадварын хүндрэлтэй болох нь илэрсэн  хүүхдүүдийн сурч боловсроход тулгарч буй хүндрэл бэрхшээл, боловсролын хэрэгцээ шаардлагыг судлах зорилгоор “Тэгш хамруулах боловсролын индекс” үзүүлэлтийг  тэгш хамруулсан боловсролын бодлогын орчин, соёлын орчин, материаллаг орчин болон практик туршлага зэрэг үндсэн 4 индикаторын хүрээнд тооцогдсон бөгөөд нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан. Тухайн сонгогдсон орон нутгийн хэмжээнд тэгш хамруулах боловсролын бүх үзүүлэлт хангалтгүй, дөнгөж бий болох шатандаа явж байгаа үр дүн гарсан. Ялангуяа үйлдлийн чадварын хүндрэлтэй хүүхдүүд цэцэрлэг сургуульд элсэж байгаа хэдий ч сургуулийн дотоод орчинд хүлээн зөвшөөрөгдөх байдал, сургалтын арга барил, аргазүйд тэдгээр хүүхдүүдийн онцлог тусгай хэрэгцээг харгалзах, нэмэлт тохируулга хийх байдал хангалтгүй болох нь бүх шалгуур үзүүлэлтийн нөхцөл байдлаас харагдаж байв.

Судалгааны өргөн бүрэлдэхүүнтэй багийн олон сарын хугацаанд гүйцэтгэсэн дээрх судалгааны үр дүн хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад салбарын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн судлаачдыг баримт нотолгоонд суурилсан мэдээллээр хангахад ач холбогдол бүхий судалгаа болсон гэж найдаж байна.

Судалгааны тайлантай доорх холбоосоор танилцах боломжтой.

Энд дарж тайлантай танилцана уу.

";}