Мэдээ мэдээлэл
“Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс-2022” оны мониторингийн үр дүнг нийтэллээ.
09/05/2023
“Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс-2022” оны мониторингийн үр дүнг нийтэллээ.
a:3:{s:10:"short_desc";s:724:"Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс-2022 мониторингийг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүждэг зургаан төрлийн 93 байгууллагуудын үнэлгээнд үндэслэн тооцсон. Ингэхдээ (i) цахим ил тод байдлыг хангах хууль эрхзүйн орчин бүрдсэн эсэх, (ii) мэдээллийг түгээх, ил тод болгох байгууллагын чадамж, (iii) цахим нээлттэй байдал гэх 3 бүлэг үзүүлэлтээр “цахим ил тод байдлын индекс”-ийг тооцов.";s:5:"image";s:28:"MicrosoftTeams-image (6).png";s:4:"desc";s:4332:"

IRIM судалгааны хүрээлэн ”Цахим ил тод байдлын индекс”-ээ 11 дэх жилдээ танилцуулж байна. Энэхүү индексийн зорилго нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хангагдах боломж бүрдсэн эсэхийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.

2022 оны Цахим ил тод байдлын индексийн гол онцлог нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор арга зүйн шинэчлэл хийсэн явдал юм. Тус арга зүйн шинэчлэл нь мэдээллийн цахим ид тод байдлыг хэмжих дөрөв дэх хувилбар болж байна. Арга зүйн өөрчлөлтөөр хуулийн агуулгаас гадна аргазүйг өргөтгөх, сайжруулах ажлууд хийгдсэн.

Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс-2022 мониторингийг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүждэг зургаан төрлийн 93 байгууллагуудын үнэлгээнд үндэслэн тооцсон. Ингэхдээ (i) цахим ил тод байдлыг хангах хууль эрхзүйн орчин бүрдсэн эсэх, (ii) мэдээллийг түгээх, ил тод болгох байгууллагын чадамж, (iii) цахим нээлттэй байдал гэх 3 бүлэг үзүүлэлтээр “цахим ил тод байдлын индекс”-ийг тооцов.

Үнэлгээний нээлттэй мэдээлэл, датаг 2022 оны 12-р сарын байдлаар байршсан мэдээлэлд үндэслэн цуглуулсан. Цахим ил тод байдлын индексийг 0-100 хүртэл оноогоор хэмждэг.

Гол үр дүнгээс дурдвал Улсын хэмжээнд цахим ил тод байдлын индекс 63.1 буюу “СУЛ” түвшинд үнэлэгдлээ. Уг үр дүнг 2021 онтой харьцуулахад (60.2) өөрчлөлтгүй хэвээр байна. Тухайлбал, хуульд заасан мэдээллээ бүрэн, хангалттай хэмжээнд оруулаагүй байгууллага нийт байгууллагын 63%-ийг эзэлж байхад дөнгөж 37% нь л хуулийн дагуу мэдээллээ хангалттай, сайн оруулж байна.

Үзүүлэлтүүдээр нь харьцуулан үзвэл улсын хэмжээнд бодлогын орчны индекс 78.8 буюу 2021 оноос 15.7 оноогоор өссөн, байгууллагын чадамжийн индекс 66.2 буюу 2021 оноос 3.5 оноогоор өссөн, мэдээллийн цахим нээлттэй байдлын индекс 45.6 буюу 2021 оноос 17.1 оноогоор буурсан үзүүлэлттэй байна.

Төрийн байгууллагын цахим ил тод байдлын түвшнээр Барилга, хот байгуулалтын яам нийт байгууллагуудаас тэргүүлж (76.8), Сангийн яам (75.3), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (74.7) эрэмбэлэгдлээ.

Үнэлгээний дэлгэрэнгүй үр дүн болон санал зөвлөмжийг www.irim.mn/web-monitoring линкээр орж, Монгол хэлийг сонгож танилцана уу.

";}