Мэдээ мэдээлэл
ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ - 2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
02/04/2024
ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ - 2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн IRIM судалгааны хүрээлэнгийн "Жилийн хүлээн авалт - 2023" Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Х.Бэхбатын ивээл дор 2023 оны 11 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн хүлээн авалт нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжил сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, IRIM судалгааны хүрээлэн болон Австралийн Гриффит Их Сургуулийн судлаачид хамтран Монгол Улс дахь жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх асуудлаар үндсэн илтгэлүүд хэлэлцүүллээ.

Хүлээн авалтын төгсгөлд уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн асуудлаар мэргэшсэн судлаачдыг хамарсан “Community of Practice” байгуулах санаачлагыг IRIM судалгааны хүрээлэнгээс дэвшүүлэв. Уг санаачлагын эхний ажил болгож IRIM судалгааны хүрээлэнгийн Монгол Улс дахь ЖДБ-үүдэд зориулж боловсруулсан “Уур амьсгалын өөрчлөлтөд авах хариу арга хэмжээ авах хэрэглэгдэхүүн”-ийг танилцуулж, хүрэлцэн ирсэн зочдод хүлээлгэн өглөө.

Хүлээн авалтад оролцон халуун яриа өрнүүлж, чухал санаануудыг дэвшүүлсэн хүндэт зочид, эрхэм элчин сайд нар, олон улсын болон төрийн байгууллагуудын төлөөлөл, зөвлөхүүддээ талархлаа илэрхийлье. Мөн тус арга хэмжээний үндсэн илтгэлүүдийг хамтран хэлэлцүүлсэн Гриффит Их Сургуулийн Дэд.Профф. Роб Хэйлс, Доктор Дара Шах, Өмнөд Квинсландын Их Сургуулийн Профф. Тапан Саркер нартаа онцгойлон талархал илэрхийлье.