.Өнөөдөр та бүхэнд ажилтнуудынхаа АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР-ийг хэрхэн хангаж, ажилладагаа танилцуулж байна:
Уян хатан ажлын цаг: Бидний ажлын цаг өглөө 08:00-10:00 цагийн хооронд эхэлдэг бөгөөд хүүхэд, ар гэрийн асуудлаас хамааран ажилтны ажлаа эхлүүлэх, дуусгах цаг уян хатан.
Уян хатан ажлын горим: Гадаадаас, орон нутгаас, гэрээсээ гээд хаанаас ч холбогдож ажиллах уян хатан ажлын нөхцөл, түүнийг дэмжсэн технологи, программын шийдлүүдийг бүрэн нэвтрүүлсэн.
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт: Мэдээлэл цуглуулах, хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах, төслийн багаар ажиллах зэрэг бүх үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөнд жендэрийн үзүүлэлтийг харгалздаг.
Бодлого, журмын хэрэгжилт бүх ажилтнуудад тэгш: Эрэгтэй, эмэгтэй, хүүхэдтэй, гэр бүлтэй эсэхээс үл хамааран ажилтнууд маань гэр бүлдээ цаг зарцуулах зорилгоор улирал тутам цалинтай чөлөө авах боломжтой;
Нийгмийн олон бүлгүүдэд хүртээмжтэй ажлын байрууд: Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг оффисоос ажиллах боломжгүй хүмүүст гэрээт ажлын байрууд (дуудлагын төвийн оператор, мэдээлэл оруулалт, өгөгдлийн чанарын хяналтын ажилтан зэрэг)-ыг санал болгодог.
IRIM Судалгааны хүрээлэн Жендэрийн Үндэсний Хорооны гишүүний хувиар "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг сурталчлан таниулах сарын аян”-д нэгдэж байна.