Мэдээ мэдээлэл
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ "МЭРГЭЖИЛТЭН-СУДЛААЧДЫН БҮЛЭГ"-ИЙН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ
Уржигдар 11 цаг 15 мин
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ "МЭРГЭЖИЛТЭН-СУДЛААЧДЫН БҮЛЭГ"-ИЙН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ

🌾 Энэхүү уулзалт “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдвийн дор өрнөж, энэ чиглэлд судалгаа хийж, төсөл хэрэгжүүлж буй мэргэжилтэн, судлаачид оролцож, илтгэл танилцуулан, салбарын өнөөгийн нөхцөл байдал, шилдэг туршлага, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хэлэлцлээ.

🌏 Бүлгийн давуу тал:

Мэргэжилтэн-судлаачдын бүлэг нь салбарын болоод салбар дундын олон асуудлуудыг шийдвэрлэхэд судлаачдыг холбож, тэдний судалгаа шинжилгээ, төсөл санаачилгуудыг уялдуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, хамтран ажиллах орон зайг бий болгох давуу талтай.

🗓️ Дараа нь:

Гурав дахь уулзалтын зарыг бид албан ёсны хуудсаараа дамжуулан түгээх бөгөөд уур амьсгалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг хуваалцах, мэдээлэл солилцох зорилготой судлаач, мэргэжилтэн бүрд нээлттэй болно.

IRIM судалгааны хүрээлэн энэхүү санаачилгыг гарган, эхний гурван уулзалтыг зохион байгуулахаар зорин ажиллаж байна. Бидний зорилго, санаачилгыг дэмжин, цаашид энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг өргөжүүлэхэд хамтрах байгууллага, хувь хүмүүс бидэнтэй холбогдоход үргэлж нээлттэй.

#УурАмьсгалынӨөрчлөлт #МэргэжилтэнСудлаачдынБүлэг

#ClimateChange #CommunityofPractice