Илтгэлүүдээс онцлох нь - "Мэргэжилтэн-Судлаачдын бүлэг"-ийн хоёр дахь уулзалт
Энэхүү уулзалт “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдвийн дор өрнөлөө.
Онцлох нь:
1. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь чиг үүргийн яамны хэмжээнд түвшин ахисан нь Засгийн газар хэрхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна. Салбарын анхдагч хуулийн төслийг 5 жил хэлэлцэн боловсруулсны эцэст өргөн барихад бэлэн болоод байна.
2. Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 51%-ийг хөдөө аж ахуйн салбар үүсгэж байгаа нь эрчим хүчний салбарын (47%) өмнө орох хамгийн их хувь хэмжээ юм.
3. Хөдөө аж ахуйн салбар нь байгаль цаг уурын нөлөөллөөс их хамааралтай тул дасан зохицох арга хэмжээнд цаг агаар, бэлчээрийн урт хугацааны, газарзүйн өндөр нарийвчлалтай мэдээлэл судалгаа шаардагдаж байна.
Бүлгийн давуу тал:
Мэргэжилтэн-судлаачдын бүлэг нь салбарын болоод салбар дундын олон асуудлуудыг шийдвэрлэхэд судлаачдыг холбож, тэдний судалгаа шинжилгээ, ажлуудыг уялдуулах, мэдээллийн солилцоог сайжруулах, хамтран ажиллах орон зайг бий болгоно.
Дараа нь:
Гурав дахь уулзалтын зарыг бид албан ёсны хуудсаараа дамжуулан түгээх бөгөөд уур амьсгалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг хуваалцах, мэдээлэл солилцох зорилготой судлаач, мэргэжилтэн бүрд нээлттэй болно.
IRIM судалгааны хүрээлэн энэхүү санаачилгыг гарган, эхний гурван уулзалтыг зохион байгуулахаар зорин ажиллаж байна. Бидний зорилго, санаачилгыг дэмжин, цаашид энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг өргөжүүлэхэд хамтран байгууллага, хүн бидэнтэй холбогдоход үргэлж нээлттэй.
#УурАмьсгалынӨөрчлөлт #МэргэжилтэнСудлаачдынБүлэг
#ClimateChange#CommunityofPractice