📣СУДЛААЧ ОЮУТАН 2024 хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
IRIM судалгааны хүрээлэн салбар салбарын оюутан залуучуудыг судалгааны арга зүйн чиглэлээр чадавхжуулахад хувь нэмрээ оруулах зорилгоор 2013 оноос хойш тасралтгүй 11 дахь жилдээ “Судлаач оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жилийн хөтөлбөр DataDive: Unlocking Analytical Potential сэдвийн хүрээнд Нийгмийн шинжлэх ухааны оюутнуудын дунд зохион байгуулагдаж эхэллээ.
👩💻Судлаач оюутнууд маань нэг сарын хугацаанд судалгааны тоон өгөгдөл, дата анализ, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сургалтуудад хамрагдах юм.