Мэдээ мэдээлэл
Алслагдмал сумдад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх нь: Сургууль завсардсан угсаатны цөөнх хүүхдүүдэд хүрч очих явуулын боловсролын үйлчилгээ
25/10/2024
Алслагдмал сумдад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх нь: Сургууль завсардсан угсаатны цөөнх хүүхдүүдэд хүрч очих явуулын боловсролын үйлчилгээ

📣Алслагдмал сумдад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх нь: Сургууль завсардсан угсаатны цөөнх хүүхдүүдэд хүрч очих явуулын боловсролын үйлчилгээ👇

👩‍🏫IRIM aлс хол Дархадын хотгорт байрлах Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын малчин ардын хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг ойртуулахад дэмжлэг үзүүлж Насан туршийн боловсролын явуулын төвийг байгуулж хүлээлгэн өглөө. Сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй, уламжлалт ахуйгаа хадгалан уул хадаар нүүдэллэж амьдардаг малчдын 100 орчим хүүхдүүдэд энэ гэр сургууль хавар, намартаа хүрч очиж боловсролын гэгээг түгээх юм.

❄️Ренчинлхүмбэ сум нь Монголын хамгийн хүйтэн газруудын нэг бөгөөд өвөлдөө хөрсөн дээрээ -50 градус хүртэл хүйтэрдэг. Дархад буюу угсаатны цөөнх ард түмэн төвлөрөн суурьшдаг уг сум нь төвөөс хамгийн алслагдмал суурингуудын нэг юм.

🦌Мал аж ахуйн онцлогоос үүдэн хүүхдүүдийн дунд сургууль завсардалт өндөр байдгаас бичиг үсэг тайлагдаагүй, суурь боловсрол эзэмшээгүй хүүхдийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаа. Энэ тоог бууруулахад Give2Asia хандивын сүлжээ, уг төслийг дэмжиж хандив өгсөн 15 гаруй хүний сайан сэтгэл өнөөдөр бодит биеллээ олж насан туршийн боловсролын хөтөлбөрийг хүргэх “Явуулын боловсролын төв” болж эздэдээ очлоо. 🤩

Уг төслийг бодит үйл хэрэг болгоход хувь нэмрээ оруулсан бүх хандивлагч нартаа Дархадын бяцхан жаалуудын өмнөөс машид талархаж буйгаа илэрхийлье. 👏